ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

ХБНГУ-ын Конрад Аденауерын сангийн Олон нийтийн нөлөөллийн хөтөлбөр буюу КАСКАП /Community Advocacy Program/ амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөллийн хөтөлбөр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй шилдэг 25 оролцогч 2020 оны 09 сарын 26 -аас эхлэн 11 сарын 07 -ний хооронд хамрагдаж байна.

Уг хөтөлбөр нь бямба, ням гарагуудад танхимийн сургалтаар улс төр, эдийн засаг, эрх зүй, иргэний нийгэм, хүний эрх гэх зэрэг үндсэн 5 сэдвийн хүрээнд хичээллэж байгаа юм.

“Иргэний орон зай” сэдэвт воркшопын үеэр, 2020.10.25

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөлөөллийн хөтөлбөр нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь улс төр, нийгмийн тэгш оролцоог хангахад онцгой нөлөөлөл үзүүлнэ гэдгийг КАС-ийн суурин төлөөлөгч Иоханн Фурманн онцолсон.

КАС-ийн хөтөлбөрийн менежер Б. Сүхбат КАС-ийн суурин төлөөлөгч Иоханн Фурманн

Хөтөлбөрийн оролцогчид болон төслийн зохион байгуулах баг, хамт олны цаашдын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, эрх ашиг шийдвэр гаргах түвшинд хүргэх явдал гэдэгт санал нэгтэй байгаа бөгөөд төслийн оролцогчид нийгэмд чиглэсэн төслийг ирэх 11 сард хэрэгжүүлэх юм байна.

Хичээллэж буй сэдэв бүр танилцах семинартай бөгөөд хөтөлбөрийн оролцогчдыг найрсагаар амралтын өдрүүдээр хүлээн авч мэдээлэл хуваалцаж байгаа хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Үйл явдлын зургууд:

Сэтгэгдэл
Бүх сэтгэгдэл.
Сэтгэгдэл